Цоохор ирвэсний түүхий эд хадгалж байсан иргэнд 3 жилийн хорих ял оноож, 52 сая төгрөгөөр торгожээ

Цоохор ирвэсний түүхий эд хадгалж байсан иргэнд 3 жилийн хорих ял оноож, 52 сая төгрөгөөр торгожээ

Сонгино хайрхан дүүргийн прокурорын газраас “нэн ховор” амьтан болох цоохор ирвэсний түүхий эдийг гэртээ хадгалж байсан иргэн А-д гурван жилээр хорих ял оноож, 52 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.

Тус иргэн нь гэртээ хоёр цоохор ирвэсний түүхий эд болох арьс, толгой, эрүүний яс зэргийг хадгалж байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон аж. 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд гэм буруутайд тооцож, 3 жилийн хорих ял оногдуулсан байна. Мөн прокурорын саналын дагуу экологид учирсан 52 сая төгрөгийн хохирол нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлэхээр шийдвэрлэжээ. Монгол Улсын Амьтны тухай хуульд зааснаар цоохор ирвэс нь нэн ховор амьтны ангилалд багтдаг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

 




Өнөөдөр бич өдөр

5 цагийн өмнө