Хүндэтгэн үзэх шалтгаангүй бол Дарханы иргэд Улаанбаатар хот руу зорчихгүй

Хүндэтгэн үзэх шалтгаангүй бол Дарханы иргэд Улаанбаатар хот руу зорчихгүй

Өчигдөр /2021.03.09/ Дархан-Уул аймгийн Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргажээ.  

Тодруулбал, голомттой бүс буюу Улаанбаатар хотоос халдвар тархах эрсдэл өндөр байгаа учир 2021 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд иргэдийн нийслэлээс ирэх болон явах хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо.

Үүнтэй холбогдуулан Улаанбаатар, Дархан хооронд зорчих түр журам боловсруулж, иргэдэд танилцуулан дагаж мөрдүүлэхийг мэргэжлийн байгууллагуудад даалгалаа.

Хязгаарлалт хийхээс өмнө буюу энэ сарын 9, 10-ны өдрүүдэд нийслэлээс ирсэн иргэдийг буцах, Улаанбаатарт очсон Дарханы иргэдийг аймагтаа ирэх боломжоор хангаж, хөдөлгөөнийг хэвээр байлгах юм. Иймд иргэдийг хоёр хоногийн хугацаанд ирэх, буцах хөдөлгөөнөө яаралтай хийхийг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа. Улаанбаатар хотоос бусад аймаг, орон нутаг, сумд руу орох, гарах хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Хяналтын постоор гарах үед эрүүл мэндийн асуумж бөглөн зорчих аж. 

Түүнчлэн хязгаарлалтад байсан зарим үйл ажиллагааг аж ахуйн нэгжүүдийн саналыг үндэслэн нээхээр боллоо. Тухайлбал, 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс хүүхдийн тоглоомын төв, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг эхлүүлэхээр болов. Цахим тоглоомын газрууд 16 болон түүнээс дээш насны хүүхдүүдэд үйлчилнэ. Аж ахуйн нэгж байгууллагууд аливаа хурал, зөвлөгөөн зохион байгуулахдаа халдвар хамгааллын дэглэм, мэргэжлийн байгууллагуудаас өгсөн үүрэг чиглэлийг дагаж мөрдөнө. Урлаг, соёл, спортын тэмцээн, уралдаан, тэмдэглэлт баяр зохион байгуулахыг хязгаарласан журам хэвээр байна.

Дархан-Уул аймгийн онцгой комисс 




Өнөөдөр бич өдөр

5 цагийн өмнө