С.Зоригийн хэргийн захиалагчийг илрүүлэхэд зориуд саатуулсан гэх үндэслэлээр Ц.Нямдоржийг шалгаж байгаа юу

С.Зоригийн хэргийн захиалагчийг илрүүлэхэд зориуд саатуулсан гэх үндэслэлээр Ц.Нямдоржийг шалгаж байгаа юу

Хууль зүйн сайд асан, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчийг илрүүлэх ажиллагааг зориуд саатуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байж болзошгүй гэх мэдээлэл байна.

Тиймээс ч Ц.Нямдорж тус хэргийн шалгалтын үйл явцад хөндлөнгөөс нөлөөлөх, зориуд бусниулах, зорилго, чиглэлийг нь өөрчлөх, бусдад буруу мэдээлэл өгөх чиглэлд ажиллаж ирсэн гэж эх сурвалж мэдээллээ. 

Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат “С.Зориг агсны хэргийн шалгалтын үйл ажиллагааг Ц.Нямдорж удаа дараа хойшлуулж, дарж ирсэн” гэж мэдэгдсэн ч удаатай. Тэрбээр мөн уг хэргээр  Ц.Нямдоржийг мэтгэлцээнд урихад ирээгүй билээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү мөн  энэ тухай хэвлэлд ярилцлага өгөхдөө “Ц.Нямдорж 22 жил хууль зүйн салбарыг толгойлохдоо С.Зориг агсны хэргийг илрүүлж, захиалагчийг олох хүсэлгүй байна. Хэргийг илрүүлэхгүй  удаах ямар шаардлага байгааг ойлгохгүй байна” гэж байсан. Энэ мэт С.Зориг агсны хэрэгтэй холбоотой эрх ашиг, зөрчил Ц.Нямдоржид бий гэх хардлага хуулийнханд байдаг. Тиймээс ч шалгаж эхэлсэн байх магадлалтай байна.  

-ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНД Ц.НЯМДОРЖ “ХОЁР НУУЦ АСУУДАЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАЙНА-

2019 онд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг МҮОНРТ-ээр үзүүлсэн болон одоо Л.Оюун-Эрдэнийн сөхөж буй асуудал зэргийг ч Ц.Нямдорж зохион байгуулсан гэх мэдээлэл бий. Мөн өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж буй бөгөөд ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хоёр нууц асуудлыг оруулан хэлэлцүүлж байгаа аж. 

Нууц асуудал нь С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын асуудал байх магадлалтай гэж эх сурвалж мэдээллээ. 

Учир нь ялтан Т.Чимгээг шалгах явцдаа эрүүдэн шүүсэн гэх асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөндөж “Хар тамхи хэрэглүүлж мансууруулсны дараа хурууны хээг нь ашигласан. Нүцгэлүүлж бичлэгийг нь нөхөр рүү нь явуулсан. Хашаанд нь цогцос аваачиж хаясан” гэх мэтээр хэлсэн. Тиймээс ч тэрбээр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 08-нд Хорих 401-р ангид очиж Т.Чимгээтэй уулзсан. Энэ үеэр тэрбээр “Шүүхийн шударга бус байдал алдагдаж хүнд хилс хэрэг тохсон уу. Зохион байгуулалттай ажиллаж эрүүдэн шүүн ял оноосон уу. Хүний эрхийг зөрчиж эрүүдэн шүүсэн байх асуудал бий” гэж мэдэгдсэн юм. 2019 оноос хойш намжаад байсан С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлыг МАН гэнэт сөхсөн нь хаврын улс төр, Ерөнхийлөгчийн сонгуульдаа ашиглах сэдэв нь үү гэх хардлага байна.