Шүүхийн сахилгын хорооны гишүүдэд нэр дэвшигчдийн бүртгэл маргааш эхэлнэ

Шүүхийн сахилгын хорооны гишүүдэд нэр дэвшигчдийн бүртгэл маргааш эхэлнэ

Өнгөрсөн хоёрдугаар сарын 20-ны өдөр нэр бүхий шүүгчид болон АТГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилчид хөл хорио тогтоосон энэ үеэр “цугларч, архидан согтуурсан”, цаашлаад энэ үеэр “биеэ үнэлэлт” буюу хууль бус үйлдэл гарсан байж болзошгүй талаарх бичлэг цахим орчинд гарсан.

Үүний дараа иргэд төв талбайд цугларан шүүгчдийг эсэргүүцсэн иргэд цуглан жагсаал хийсэн бөгөөд одоог хүртэл хууль, шүүхийн салбарынхнаас шударга ёс, мэргэжлийн ёс зүйг шаардсаар байгаа юм. Өчигдөр Ерөнхий Л.Оюун-Эрдэнэ ч энэ асуудлыг хөндөж, үүний цаана маш олон хууль бус, ноцтой үйлдлүүд байгаа тул шалгаж, хариулага тооцохыг мэдэгдсэн.

Харин УИХ-ын намрын чуулганаар Шүүхийн тухай хуулийг шинээр баталсан бөгөөд шүүгчдийн ёс зүй, алдаа дутагдлыг дэнслэх ажлыг Шүүхий сахилгын хороо хэмээх шинэ бүтэц хариуцан ажиллахаар болсон. Тус Сахилгын хороо нь орон тооны есөн гишүүнээс бүрдэх бөгөөд бүрэлдэхүүнд нь хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгох аж. Тэгвэл Сахилгын хорооны гишүүнд нэр дэвшигчийг маргааш буюу гуравдугаар сарын 10-наас гуравдугаар сарын 31-ний өдрийн 17:30 цаг хүртэл бүртгэх ажээ. Уг сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлэх, нэр дэвшигчийн хүсэлт, материалыг хүлээн авах ажлыг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд зохион байгуулах юм байна.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө