Лондоны “ICE” биржийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн ирэх 10 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 6.24 хувиар буурч, нэг торх нь 60.60 ам.доллар болжээ.
Энэ төрлийн нефтийн үнэ хамгийн сүүлд зургадугаар сарын 19-нд 60 ам.доллароос доошилж буурч байсан гэнэ.
Хятадын 300 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд есдүгээр сарын 1-нээс эхлэн 10 хувийн татвар ногдуулна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг мэдэгдсэний дараа нефтийн үнэ буурчээ.