Ирэх 2020 онд Япон улсын Токио хотноо болох олимпын наадамд өрсөлдөх Монгол тамирчдыг дэмжих, аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдээс хандив цуглуулах зорилго бүхий “Токио олимп сан”-гийн нээлт өнгөрөгч зургадугаар сард болсон билээ.
Тус олимпод оролцох эрхийг таван тамирчин хүртээд буй. 1988 оны Сөүлийн олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Энхбат “Токио олимп сан”-д анхны хандивыг өргөсөн байдаг.
Тэгвэл өнөөдөр Төрийн ордонд “Токио-2020” зуны болон параолимпийн наадамд оролцох Монголын баг, тамирчдыг дэмжих “Токио олимп сан"-д Япон улсын иргэн хоёр сая иен (50 сая төгрөг) хандивлах арга хэмжээ зохион байгуулагдах аж.