Долдугаар сарын 30-нд Өмнөговь аймаг, Ханбогд сум, Таван толгой уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох хатуу хучилттай авто замын 113 дахь километрт Toyota RAV-4 маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдсон осол болжээ. Ослоор найман сартай охин газар дээрээ нас барж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хоёр иргэн хүнд гэмтэл авч улмаар ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Эх сурвалжийн хэлж буйгаар, тээврийн хэрэгслийн цонх онгорхой явсан учир найман сартай охин цонхоор шидэгдсэн дүр зураг харагдсан. Мөн бусад зорчигчид хамгаалах бүс зүүгээгүйн улмаас хүнд гэмтэл авсан. Амиа алдсан найман сартай охины ээж осол гарсан өдрийн маргааш нь гэмтлээ даалгүй нас барсан гэв.
Харамсалтай тэр Цагдаагийн дор цагаан бүтээлэгтэй нь 8-хан сартай нялх амитан. Ээж аав 2- г нь эмнэлэг аваад явсан гэнэ бие нь ямар байгаа нь бүү мэд. Байдалыг нь харвал нүүрсний зэрлэг жолоочид шахуулсан байж болзошгүй.
— Галбын хүү. (@GalbiinKhuu) July 30, 2019
#Гашуунсухайт авто зам pic.twitter.com/ITtijMC4Eh