Сагсан бөмбөгийн спортын мастер, шигшээ багийн тоглогч асан талийгч О.Дөлгөөнийг наймдугаар сарын 5-нд АНУ-д эцсийн замд нь үдэхээр болжээ.
Талийгчийн сүүлчийн замыг гэрэлтүүлж, дурсан санах зул өргөх ёслол Монголд наймдугаар сарын 3-ны орой 20.00 цагаас Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж буйг өмнө мэдээлсэн. Уг ёслолд талийгаачийн төрөл төрөгсөд, дасгалжуулагч, найз нөхөд, шигшээ багийн тоглогчид болон багийн нөхөд нь хүрэлцэн ирэх юм.