Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн “Дэнж” хорооллын 17 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.27–ны өдрийн 06:59 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ.
Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 07:03 цагт очиж, иргэн Д-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 2 цаг ажиллаж унтраасан байна. Харамсалтай нь уг гал түймэрт нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн А /17 настай, эмэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Иймд иргэд та бүхэн ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжилнэ үү.