Жүжигчин Б.Навчаад холбогдох Х.Нямбаатарын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Жүжигчин Б.Навчаад холбогдох Х.Нямбаатарын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Жүжигчин Б.Навчаа өнгөрсөн оны дөрөвдүгээр сард өөрийн фейсбүүк хуудсандаа Хууль зүйн сайд Х.Нямбаатарын баталсан хуулийг эсэргүүцэн, үзэл бодлоо илэрхийлсэн. Харин Х.Нямбаатар сайд түүний бичсэн постонд эмзэглэж, жүжигчин Б.Навчааг шүүхэд өгсөн бөгөөд улмаар прокуророос түүнд яллах дүгнэлт үйлдсэн юм. Тэгвэл прокуророос түүний хэргийг хүчингүй болгожээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16-д “Монгол Улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” хэмээн заасан байдаг.Харин Хууль зүйн сайд Х.Нямбаатар Үндсэн хуулийг зөрчиж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийг шүүхэд өгч буй нь олон нийтийн уур бухимдлыг төрүүлээд байсан билээ.