Зэвсэгт хүчний Хүндэт харуулын 032 дугаар ангийн цэргүүд нэгнээ дарамталж, дэглэж буй бичлэг цахим орчинд цацагдаж, олны шүүмжлэлийг төрүүлээд байна. Энэ асуудалтай холбоотойгоор Зэвсэгт хүчний жанжин штабын Хэвлэлийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр мэдэгдэл хийлээ.
Тэрээр “Нийгмийн цахим сүлжээгээр тараад байгаа бичлэгийн талаар та бүхэнд мэдээлэл хийе. Зэвсэгт хүчний 032 дугаар анги дээр 2019 оны есдүгээр сарын сүүлээр цэргийн албан хаагчдын хооронд харилцааны, дүрмийн бус зөрчил гарсан байна.
Тодруулбал, 2019 оны 2-р ээлжээр татагдсан ирсэн цэргүүд 2020 оны 1-р ээлжээр татагдан ирсэн цэргүүдтэй дүрмийн бус байдлаар харьцсан нь үнэн болох нь тогтоогдсон.
Энэхүү зөрчлийн үр дагавар, шалтгааныг тогтоохоор ажлын хэсэг гарч ажиллаж байна. Тиймээс цэргийн алба хааж байгаа бүх дайчдын эцэг эхчүүдээс уучлалт хүсэж байна. Мөн 032-р ангид хугацаат цэргийн алба хааж байгаа дайчдын эцэг эхчүүд халдвар хамгааллын дэглэмээ сахиж манай цэргийн ангийн өдөр тутмын амьдралтай танилцах бүрэн боломжтой шүү гэдгийг хэлмээр байна” гэж мэдээллээ.