“Элийрэгч” Ц.Уянгын торгуулийн төлбөрийг жиргээчид цуглуулж дуусжээ

“Элийрэгч” Ц.Уянгын торгуулийн төлбөрийг жиргээчид цуглуулж дуусжээ

Твиттер орчинд “Элийрэгч” нэрээр олонд танигдсан иргэн Ц.Уянгыг Зөрчлийн тухай хуулиар хоёр сая төгрөгөөр торгох болж, улмаар твиттер хуудсыг нь хаах хүсэлт хүргүүлээд буй. Харин эл арга хэмжээг нэр бүхий жиргээчид эсэргүүцэн торгуулийн төлбөрт нь хандив өргөх аян эхэлж, өнөөдөр хоёр сая төгрөгийг цуглуулж дуусжээ.