Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх хянаж хэлэлцээд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн юм.
Ингэснээр тэрээр хэргийн нөхцөл байдал өөрчлөгдсөн тул, хорих ангиас суллагдах хүсэлтээ шүүхэд гаргаад байжээ.
Иймд өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүний хүсэлтийг хэлэлцээд “Ж.Эрдэнэбатыг үргэлжлүүлэн хорьж, шалгах шийдвэр” гаргажээ. Харин тэрээр энэ асуудлаараа ирэх сарын дундаас дүүргийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрх нь нээлттэй үлдэж байгаа аж.
Жич: өмнө нь манай сайт “Ж.Эрдэнэбат суллагдаж Сэлэнгэ аймагт амарч байгаа” гэх мэдээллийг нягталж, албаны эх сурвалжаас тодруулалгүй, ташаа мэдээлэл нийтэлж байсан. Иймд уншигчдаасаа хүлцэл өчиж байна.