ХЭҮК-ын гишүүд цахим орчинд хүний эрхийг хамгаалах асуудлаар ЦЕГ-ын удирдлагуудтай уулзжээ

ХЭҮК-ын гишүүд цахим орчинд хүний эрхийг хамгаалах асуудлаар ЦЕГ-ын удирдлагуудтай уулзжээ

Цагдаагийн ерөнхий газар 2011 оноос Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллах санамж бичиг байгуулан жил бүр тусгай төлөвлөгөөний дагуу ажилласаар иржээ. Үүнийхээ дагуу Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдтэй уулзалт зохион байгуулжээ. Уулзалтаар хүний эрхийн цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцсон байна.

Мөн цагдаагийн байгууллага, Хүний эрхийн үндэсний комиссын цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлж, хүний эрхийг хангах, хамгаалахтай холбоотой урт хугацаанд болон энэ жил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, цар тахлын үед хүний эрхийг хангаж, хамгаалах асуудлаар санал солилцжээ.  Нэн тэргүүнд цахим орчинд хүний эрхийг хамгаалах, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үед хүний эрх, эрх чөлөөг хязгаарлахтай холбоотой тодорхой дүрэм, журам гаргах, хувь хүний нууцтай холбогдох мэдээллийг ил гаргахгүй байхыг сануулж, сар бүр хүний эрхийн асуудлаар 2 байгууллагын удирдлагуудын түвшинд харилцан мэдээлэл солилцох зангиагүй уулзалт зохион байгуулж, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар саналыг хууль тогтоогчдод хүргүүлэх, цагдаагийн алба хаагчдад хүний эрхийн мэдлэг, ойлголт олгох сургалтуудыг эрчимжүүлэх, мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн жил учраас жагсаал, цуглаан нэмэгдэх хандлагатай тул хүний эрхийн зөрчил үүсгэхгүй байх нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөлөө.

Эх сурвалж: Хүний Эрхийн Үндэсний комисс