Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сауд гоби коэл транс” ХХК-ийн харуулаар ажилладаг нэгэн иргэн хамтран амьдрагчийнхаа хамт амиа алдсан байдалтай олдсон хэрэг энэ сарын 22-нд гарчээ.
Тодруулбал, тус компанид харуулаар ажилладаг иргэн Б нь хамтран амьдрагч О-г хутгалж хөнөөгөөд, өөрийгөө боомилж амиа алдсан хорлосон байжээ. Одоогоор хэргийг тус аймгийн цагдаагийн газар шалгаж байна.