2019 оны долдугаар сарын 29-ны өдөр Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт тус аймгийн Богд сум VII багын нутаг дэвсгэрт эрэгтэй хүнийг амь насыг нь хохироогоод шороонд булсан байна гэсэн дуудлага мэдээлэл иржээ.
Тус дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид хэргийн газарт үзлэг хийж ажиллахад Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, 35 настай, эрэгтэй “Э”-г гадны нөлөөтэй нас барсан нөхцөл байдлыг тогтоосон байна.
Дээрх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй тухайн аймагт оршин суух хаягтай эрхэлсэн тодорхой ажилгүй Б, Д, Х нарыг өнөөдөр өглөө дайчлан баривчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ.