Эгийн голын гүүрээр зорчихыг тодорхойгүй хугацаагаар хориглолоо

Эгийн голын гүүрээр зорчихыг тодорхойгүй хугацаагаар хориглолоо

Олон хоног бороо орж гол үеэрлэсний улмаас Булган аймгийн Тэшиг сумын Эгийн голын гүүрийн далан сэтэрчээ. Тус сумын Засаг дарга захирамж гаргаж, Эгийн голын гүүрээр зорчих хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хориглов.

Голын ойролцоо зусч байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, сэрэмжлүүлэг мэдээ хүргэх ажлыг зохион байгуулах, үеэр усны аюулаас урьдчилан сэргийлэх санамж, тэмдэг тавих, сумын гамшгаас хамгаалах албадын бэлэн байдлыг хангахыг сумын ЗДТГ, багийн Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт даалгасан байна.