Маргааш /2021.02.23/ өглөө 06:00 цагаас эхлэн Улаанбаатар хотод тогтоосон хөл хорио цуцлагдаж, нийт аж ахуй нэгжийн 95 хувийнх нь үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэж УОК-оос мэдээлж буй.
Тэгвэл энэ сарын 28-ны өдрийг дуустал төрийн байгууллагын ажилтан, алба хаагчдын 10 хүртэлх хувийг ажиллуулах, бусад алба хаагчдыг гэрээсээ цахимаар ажиллах хуваарийг баталж мөрдүүлэхийг УОК-оос чиглэл болгосон байна. Мөн энэ сарын 28 ны өдрийг хүртэл төрийн алба хаагчдыг нийтийн тээврээр зорчуулах эсхүл албаны унаагаар зорчих нөхцөлийг бүрдүүлж ажиллах чиглэлийг өгчээ.