10 аймагт дулааны станц барих төслийн түншлэлийн гэрээ байгууллаа

10 аймагт дулааны станц барих төслийн түншлэлийн гэрээ байгууллаа

“Монгол Улсын 10 аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулах төсөл”-ийг БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр болсон. Ингэснээр  хоёр улсын Засгийн газар зээлийн гэрээг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард байгуулсан юм.

Өнөөдөр Эрчим хүчний яам төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр шалгарсан БНСУ-ын “Ки-Ди-Эйч-И-Си” болон Монгол Улсын “Грин-Энержи-Интернэйшнл”  түншлэлтэй гэрээ байгуулжээ.

Төслийн хүрээнд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн төвд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багатай, орчин үеийн дэвшилтэт технологийн дулааны станц, дулаан дамжуулах шугам сүлжээ барина.

Тодруулбал, БНСУ-ын зээлийн хөрөнгөөр аймгийн төвд 10 дулааны станц, 88 дулаан дамжуулах төв, 70 гаруй км дулаан дамжуулах шугам сүлжээ шинээр баригдана. Харин шинээр баригдах дулааны станц, дулаан дамжуулах төвүүдийг цахилгаан цэвэр ус хангамж болон бохир ус зайлуулах системд холбох, дулаан түгээх шугам сүлжээг шинэчлэх, хэрэгцээний халуун усны шугам барих, ажиллах хүчнийг бүрдүүлж, сургаж бэлтгэх ажлыг монголын тал хариуцаж хийх аж. 




Өнөөдөр туулай өдөр

5 цагийн өмнө