Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг багийн “Баагий хар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 200 км-т, сумын төвөөс зүгт зүгт 50 км-т/ 02.13-ны өдрийн 09:00 цагийн орчим малчин М малдаа яваад сураггүй болсон тухай мэдээллийг 02.14-ний өдрийн 16:30 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ.
Ингээд тус мэдээллийн дагуу сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд болон ар гэрийнхэн 02.14-ний өдрийн 16:35 цагаас малчин М /24 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:40 цагт гэрээс нь баруун хойд зүгт 10 км-т “Бэлчирийн рашаан” гэдэг газраас цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.