Улаанбаатар-Дархан чиглэлд хулгайн замаар өртөөчилж хүн зөөж байсан этгээдүүдийг илрүүлжээ

Улаанбаатар-Дархан чиглэлд хулгайн замаар өртөөчилж хүн зөөж байсан этгээдүүдийг илрүүлжээ

Улаанбаатар хотын хэмжээнд 12 хоногийн чанга, хатуу хөл хорио тогтоож орох, гарах хөдөлгөөнийг зогсоод буй. Тэгвэл зарим иргэд хөл хорионы журам зөрчиж, Дархан-Уул аймаг Улаанбаатар хотын хооронд хулгайн замаар өртөөчилж зарим иргэдийг зөөж байгаа үйлдлийг алба хаагчид илрүүлэн таслан зогсоожээ.

Тодруубал, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Драгон худалдааны төвөөс хувиараа такси үйлчилгээ хийж орон нутаг руу явдаг жолооч нар зохион байгуулалтайгаар Улаанбаатараас Дархан, Дарханаас Улаанбаатар чиглэлд нэг иргэнээс төлбөр авч хулгайн гэх тодотголтой замаар тээвэр хийж нэвтрүүлж байсан үйлдлийг илрүүлжээ.

Эдгээр иргэд нь Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай 49 настай эрэгтэй “П”, 40 настай “А” нар Улаанбаатараас Дархан хүртэлх иргэдийг хулгайн замаар тээвэрлэж харин Дархан уул аймгийн харьяат 43 настай “Э”, 37 настай “Ж” нар Дарханаас Улаанбаатар хүртэлх хулгайн замаар иргэдийг тээврийн хэрэгсэлдээ солилцон өртөөчлөх байдлаар тээвэрлэдэг гэх нөхцөл байдал тогтоогдсон байна. 

Уг зөрчлийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн таслан зогсоож нийт уг хулгайн тээврээр хичнээн иргэд нэвтэрсэн үйлдийг тогтоохоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ажээ. Иймд иргэд та бүхэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндээр дэнчин тавихгүй байж,  Улсын онцгой комиссоос гаргасан дүрэм журмыг хэрэгжүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө