Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны “Булаг”-ын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 10:02 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Ингээд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 10:06 цагт очиход иргэн Б-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт иргэн Ө /53 настай, эмэгтэй/, Б /49 настай, эрэгтэй/, Ч/3 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Тиймээс иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байж ахуйн гал түймрийн аюулаас болгоомлохыг анхааруулж тус мэдээллийг нийтэлж байна.