Газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдаа хойшлогджээ

Газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдаа хойшлогджээ

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас цахимаар /www.mle.mn/ болон тэнхимийн хэлбэрээр 14 байршилд газар эзэмших, ашиглах эрхийн худалдаа өнөөдөр болох байсан ч хойшлуулжээ. Тодруулбал, иргэд олон нийт идэвхгүй оролцсон учир наймдугаар сарын сүүлээр болохоор болсон байна.

Өнөөдөр цахим хэлбэрээр нийслэлийн долоон байршилд хоёр зэрэг дуудлага худалдааг зарласан ч, иргэд мэдээлэл багатайгаас болоод санал хүсэлт ирүүлээгүй аж.

Мөн Сонгино-Хайрхан дүүрэгт Рашаант өртөөний зүүн талд аж ахуйн зориулалтаар нэг га хэмжээтэй гурван газар, Сонгинохайрханы 21-р хороо Баруун турууны баруун хойд талд хоёр га газар, Налайх дүүрэгт Гандан уулын ойр хавьд үйлдвэрлэлийн зориулалтаар нэг га, Багахангай дүүрэгт химийн үйлдвэрийн зориулалтаар гурван га газар гэх мэт нийт 14 байршилд тэнхмийн болон цахим хэлбэрээр дуудлага худалдаа зарласан байна.




Өнөөдөр туулай өдөр

5 цагийн өмнө