Нийслэлээс орон нутгийн иргэдийг буцаах хугацааг НЭГ хоногоор сунгажээ

Нийслэлээс орон нутгийн иргэдийг буцаах хугацааг НЭГ хоногоор сунгажээ

Нийслэлд гацаад буй орон нутгийн иргэдийг хүсэлтийнх нь дагуу буцаах хугацааг нэг хоногоор сунгажээ.

Энэ талаар НОБГ-ын дарга А.Дашням "Орон нутгийн иргэдийг буцаах ажил 2021 оны хоёрдугаар сарын 10-ны 00:00 цагт дуусгавар болох байсан. Гэхдээ Улсын Онцгой комисс хуралдаж, энэ хугацааг сунган хоёрдугаар сарын 11-ний өглөөг хүртэл иргэдийг буцаах ажлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд дүүргүүдийн пост хоёрдугаар сарын 10-ны өдөртөө багтаан иргэдийг гаргах учиртай" гэж мэдээллээ.