САЙН МЭДЭЭ: Сэлэнгэ аймаг "эрүүл бүс" болсол тул иргэдээс асуумж асууж нэвтрүүлэх чиглэлийг өгчээ

САЙН МЭДЭЭ: Сэлэнгэ аймаг "эрүүл бүс" болсол тул иргэдээс асуумж асууж нэвтрүүлэх чиглэлийг өгчээ

Сэлэнгэ аймагт коронавирус дахин бүртгэгдээгүй, мөн халдвар авсан хүмүүс бүгд эдгэрч,  эмнэлгээс гарсан талаар ЭМЯ-наас өнгөрсөн нэгдүгээр сард мэдээлж байсан.

Тодруулбал, “Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн коронавирусийн тасагт хэвтэн эмчлэгдэж байсан долоон иргэн бүрэн эдгэрч бүгд сувилалын хяналтад шилжсэн. Ингээд халдвар авсан 217 иргэн бүгд эдгэж, сувилалын болон гэрийн хяналтанд бүрэн гараад байна” гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл тус аймагт коронавирусийн халдварын сүүлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар Алтанбулаг сум 80, Сүхбаатар сум 48, Мандал сум 79 хоносон тул “Эрүүл бүс” болгон зарлаж тус сумдаас зорчих иргэдээс асуумж, шаардлагатай тохиолдолд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч нийслэл болон бусад аймаг, орон нутагт нэвтрүүлэхээр УОК-оос шийдвэрлэжээ.