Сүхбаатарын талбайд өчигдөр /2021.02.08/ иргэн Э амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тус үйл явдалд зарим иргэд нэлээдгүй цочирдсон. Мөн цагдаа болон тагнуулын байгууллагын алба хаагчид хамтран тус хэргийг шалгаж байгаа гэх мэдээлэл бий.
Харин талийгаач Э нь тухайн өдөр гэрээсээ гарахдаа "Хүүгийнхээ төрсөн өдөрт бэлдье гэж гэрийнхэндээ хэлээд гарсан. Тэрээр эхнэр, хүүгээсээ тусдаа амьдардаг байсан бөгөөд удахгүй 13 нас хүрэх хүүгээ хөл хорио эхлэхээс өмнө гэртээ авчирч, хэд хоног хамт байх талаараа ярьж” байсан гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл энэ талаар НИТХ-ын төлөөлөгч асан Ц.Одонтунгалаг “гэмт хэрэгтэн нөхөр байжээ шатсан хүн. Захиалгатай байх магадлалтай юм байна” гэсэн байж болзошгүй байгаа нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Учир нь зарим иргэд түүний энэхүү мэдээллийг "Хүний амь нэг улс төрчийн нэр хүндээс ч хямдхан гэж үү" хэмээн шүүмжилжээ.
НИТХ-ын төлөөлөгч асан, Бумбаяр зааны эхнэр Ц.Одонтунгалаг төв талбайд шатаж нас барсан залууг гэмт хэрэгтэн, хогийн шаар мэтээр сошиал медиад тараасан байх юм. Хүний амь нэг улс төрчийн нэр хүндээс ч хямдхан гэж үү. pic.twitter.com/wNaaLGVXKs
— BAmaraa (@bamaraa) February 8, 2021