Дулааны шугам задарсны улмаас амиа алдсан гурван иргэнийг заримыг хэн болохыг тогтоож байна

Дулааны шугам задарсны улмаас амиа алдсан гурван иргэнийг заримыг хэн болохыг тогтоож байна

Нийслэлд хүн амины ноцтой хэргүүд гарах нь буурахгүй байгаа бололтой. Учир нь өчигдөр /2021.02.08/ орой  23:00 цагийн орчимд Баянгол дүүргийн VI хорооны 19 дүгээр байрны дулааны шугам задарч, гурван хүн түлэгдэж нас барлаа гэх дуудлага  цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Энэ талаар  ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхшүр хэвлэлд өгсөн мэдээлэлдээ “Тухайн хэргийн газар таван хүн байсан нь тогтоогдсон. Үүнээс гурав нь нас барж, хоёр нь биедээ бэртэл, гэмтэл авсан. 

Одоо Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Шалгалтаар Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай 41 настай У, эрэгтэй Э, хэн болох нь тогтоогдоогүй иргэн нас барсан байна. Биедээ тодорхой төрлийн гэмтэл авсан хоёр иргэн Дархан-Уул аймгийн харьяа 47 настай эрэгтэй, Ховд аймгийн харьяа 26 настай Ц болох нь тогтоогдсон. Тухайн таван иргэн нь гэр оронгүй гэх мэдээлэлтэй шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэжээ