ВИДЕО: Өндөр үнэтэй маскийн тендер зарласан НЭМГ болон бусад албан тушаалтнуудыг АТГ-т өгчээ

ВИДЕО: Өндөр үнэтэй маскийн тендер зарласан НЭМГ болон бусад албан тушаалтнуудыг АТГ-т өгчээ

Нийслэлийн эрүүл мэндийн газар /НЭМГ/-аас нэг ширхэг нь 20 мянган төгрөгийн үнэтэй нийт 400 сая төгрөгийн өртөг бүхий “N95” амны хаалт /маск/-ын тендер зарласан тухай мэдээлэл олны шүүмжлэлд өртсөн. 

Мөн энэ асуудлаар Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар саяхан /2021.02.07/ НЭМГ-ын удирдлагуудаас тайлбар авах үеэрээ “20 мянган төгрөгийн амны хаалт гэж гадуур шуугьж байна. Та нар өөрсдөө хулгайч болж байна. ЭМЯ руу буцаа. Тэгээд хууль хяналтын байгууллагыг оруул” гэж мэдэгдсэн. 

Тэгвэл НИТХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга Ж.Энхбат дээрх үнэтэй маскийн тендерийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон АТГ-ын дарга З.Дашдаваа нарт хандаж гомдол гаргасан байна.

Тэрээр гомдолдоо “Тус тендер нь үнийн санал авах урилга нь 2021.02.05 –ны өдөр баасан гарагт нийтэд зарлагдсан мөртлөө 2021.02.08 –ны өдрийн Даваа гарагийн 10:00 цагт санал авч дуусахаар 3 хоногийн хугацаатай маш давчуу хугацааны үнийн санал авахаар төлөвлөсөн, түүнчлэн 400 сая төгрөгөөр 20 мянган маск худалдаж авахаар төсөвлөсөн төсөвт өртгөөс үзэхэд 1 ширхэг маскийг 20 мянган төгрөгөөр худалдаж авахаар байгаа нь төсвийн мөнгийг завшиж байгаагийн тод жишээ” гэжээ.  хэмээжээ. 

Ж.Энхбатын Л.Оюун-Эрдэнэ болон АТГ-д гаргасан гомдол