Сар шинийн өдрүүдээр айл хэссэн бол 500, шинжилгээ өгөөгүй бол 100 мянгаар торгуулна гэв

Сар шинийн өдрүүдээр айл хэссэн бол 500, шинжилгээ өгөөгүй бол 100 мянгаар торгуулна гэв

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын 11-нээс эхлэн 12 хоногийн турш нийслэл даяараа хатуу хөл хорионы дэглэмд байхаар болсон. Энэ хугацаанд бүх үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, нийслэлийн 420 мянган өрхөөс шинжилгээ авах юм.

Хот даяараа Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа тул зарим хязгаарлалтын дэглэмүүд хуулийн дагуу үйлчлэх аж.

Тодруулбал, гадуур золголт хийж, айл хэссэн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 500 мянган төгрөгөөр, ААН-үүд үйл ажиллагаа явуулсан бол таван сая төгрөгөөр торгоно гэдгийг албаныхан мэдээлж буй.

Мөн энэ хугацаанд шинжилгээ өгөөгүй тохиолдолд Гамшгаас хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйд тооцон Зөрчлийн тухай хуулийн 5.13 дүгээр зүйлийн 5.13.4 дэх заалтаар иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох үндэслэлтэй аж. 2021 оны хоёрдугаар сарын 23-ны 06:00 цаг хүртэл цагдаагийн байгууллагын алба хаагчид нийслэл даяар хатуу хөл хорионы дэглэмийг хяналтандаа авч ажиллах юм.