Сүхбаатарын талбайд өнөөдөр /2021.02.08/ 13:40 цагийн орчимд 34 настай иргэн Э өөр дээрээ бензин асган шатаж, амь насаа хохироосон, иргэд цочирдом хэрэг гараад байна.
Мөн тус хэрэг, явдал гарах үеэр, дүрэлзсэн гал руу гүйн очиж, тухайн иргэнийг галыг унтрааж байгаа цагдаа болон хоёр иргэний үйлдлийг зарим иргэд бахдан ярьж байна. Тэгвэл тус цагдаагийн алба хаагч нь Эргүүлийн цагдаа, Дэд ахлагч н.Даваажав гэх эрхэм байжээ. Мөн түүнтэй хамтарч галыг унтрааж, иргэний үүргээ биелүүлсэн хоёр иргэн хэн байсныг бид тодруулахаар ажиллаж байна.
Улаан галруу хар хурдаараа очиж байгаа, төрийн цагдаа тандаа баярлалаа. Шууд нүдэнд нулимс дүүрлээ?.
— Зариг.мн Өнөрцэцэг (@Unurtsetsegn) February 8, 2021
Тодруулбал, тус хэргийн газарт цагдаагийн алба хаагчийн гадуур хүрэм байсан нь Дэд ахлагч н.Даваажав амиа алдсан Э-ын галыг тус хувцсаараа дарж унтраасан байж болзошгүй юм.