ВИДЕО: Талийгаач Э нь эхнэр хүүхдээсээ салсан, барилгын ажил хийдэг байжээ

ВИДЕО: Талийгаач Э нь эхнэр хүүхдээсээ салсан, барилгын ажил хийдэг байжээ

Өнөөдөр /2021.02.08/ Сүхбаатарын талбайд 1987 онд төрсөн 34 настай эрэгтэй Э өөрийгөө шатааж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тэгвэл амиа алдсан Э нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд аав болон дүүгийн хамт амьдардаг байна. Иймд талийгаачийн амьдардаг байсан газрын ойр орчим болон гэрт нь цагдаа болон тагнуулын алба хаагчид очиж, хамгаалалтад аваад байна. 

Учир нь талийгаачийн гэрт нь нэгжлэг хийж, ар гэрийнхнээс нь Э юунаас болж амиа егүүтгэсэн, өглөө гэрээсээ гарахдаа юу гэж ярьсан болохыг тодруулж, гэрчийн мэдүүлэг авч байгаа гэх мэдээлэл байна. 

Өөр албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Э нь бүртгэлтэй  оршин суух хаягтаа амьдардаггүй аав болон эмэгтэй дүүгийндээ амьдардаг. 5 гаруй жилийн өмнө эхнэр хүүхдээсээ салсан, барилгын ажил хийдэг байсан байж болзошгүй гэх мэдээлэл байна. Мөн өөр эх сурвалжийн мэдээллээр талийгаач CD худалдаалдаг байсан гэнэ.