Увс аймгийн Сагил сумын ... багт оршин суудаг иргэн А-г гэртээ байхад нь түүний эхнэр М нь “түүний хоолонд найман ширхэг зүү” хийж хорлохыг завдсан гэх гомдол мэдээлэл тус аймаг дахь цагдаагийн газарт өнгөрөгч сарын 24 /2021.01.24/-ны өдөр ирсэн байна.
Иймд тус гомдол, мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллага шалгалтын ажил явуулж байгаа ажээ.
Тэгвэл тус хэрэгт холбогдоод байгаа М нь гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэн нөхөртөө дургүй болсон учраас А-аас салахын тулд, түүний амь насыг хороох зорилгоор “түүний хоолонд нь зүү хийсэн” байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа ажээ. Мөн энэ хэрэгт холбогдуулж эхнэр М-г нь аймгийн төвийн цагдан хорих төвд хорьж, нөхөр А нь ээжтэйгээ Увс аймгийн төвд ирж, байцаалт өгч байгаа аж. Сонирхуулахад, тус хосууд гэр бүл болоод 3 орчим жил болж байгаа гэх бөгөөд нөхөр болох А нь 1986 онд төрсөн, эхнэр болох М-ээсээ таван насаар ах ажээ.