Өнгөрсөн онд архины хордлогын улмаас 149 хүн амиа алджээ

Өнгөрсөн онд архины хордлогын улмаас 149 хүн амиа алджээ

Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул иргэдийн архи согтууруулах ундааны хэрэглээ, түүнээс болж үүдсэн хор хөнөөлийн талаарх тоон мэдээллийг хэвлэлд өгчээ.

Тодруулбал, 2019 онд иргэдийн согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо өнгөрсөн 1754 байсан бол өнгөрсөн 2020 онд 2284 болж 30,2 хувиар нэмэгдсэн байна. Мөн согтуугийн улмаас өөрийгөө боомилж нас барсан хүний тоо 2019 онд 16 байсан бол 2020 онд 11 болжээ. Мөн иргэдийн дунд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс хүйтэнд осгож нас барах, хордох, бие биенийхээ амь насыг санаатайгаар бүрэлгэх тохиолдлууд ихээр гарч байгаа ажээ. Цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзулын мэдээлснээр, 2019 онд архины хордлогын улмаас 260 хүн, 2020 онд 149 хүн амь насаа алдсан байна.