УОК-ын шийдвэрийг эсэргүүцэж, БӨХЧҮҮД хотын дарга БӨХДӨӨ хандаж хүсэлт гаргав уу

УОК-ын шийдвэрийг эсэргүүцэж, БӨХЧҮҮД хотын дарга БӨХДӨӨ хандаж хүсэлт гаргав уу

Монголын Үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос сар шинийн баярт зориулсан 128 бөхийн барилдааныг үзэгчгүй зохион байгуулах болсноо зарлаж, бөхчүүдийн бүртгэлийг нь эхлүүлээд байсан билээ. 

Харин УОК-оос мэдээлэл хийж, Шадар сайд С.Амарсайхан “бөхийн барилдааныг зохион байгуулах шаардлагагүй” гэж мэдэгдсэн. Ингэснээр тус барилдаан болохгүй болсон тодорхой болсон. 

Гэтэл МҮБХ-ноос Нийслэлийн онцгой комиссын дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хандаж “МҮБХ-нд сар шинийн барилдаанд барилдахаар цахимаар бүртгүүлсэн 128 бөх, орон нутагт очиж ажиллах жаяг дэг, шууд дамжуулах Телевизийн ажилтан болох нийт 140 хүний шинжилгээг 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Монгол бөхийн өргөөнд авах, 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос гарч нисэх онгоцны буудлаас Говь-Алтай аймаг руу нисэх хөдөлгөөн, мөн өдрийн орой ирэх хөдөлгөөнийг цар тахлын үеийн дүрэм журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье” хэмээн хандсан байгаа юм.  

Хачирхалтай нь, нэгэнт “Онцгой дэглэмийн энэ үед” эцсийн шийдвэр гарах ёстой УОК “бөхчүүдийг барилдуулахгүй” гэж шийдвэрлэчхээд байхад, МҮБХ-ноос НОК-ын дарга Д.Сумъяабазарт дахин хандаж байгаа нь ямар учиртай вэ, нөгөөтэй хотын дарга Д.Сумъяабазар Үндэсний бөхийн аварга цолтой нэгэн учир асуудлыг МҮБХ-ны хүсэлтийг хангаж шийдвэрлэнэ гэж тэд найдсан уу” зэрэг асуулт гарч байна. 

МҮБХ-ноос хотын дарга Д.Сумъяабазарт хандаж гаргасан хүсэлт

МҮБХ-ноос хотын дарга Д.Сумъяабазарт хандаж гаргасан хүсэлт