Нэгдүгээр сарын 25-ны шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБС-ийн гурван багш нийлж, хоёр сурагч охиныг Зүүнхараад байрлах Нарны Өртөө зочид буудалд хүчиндсэн байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар бид өчигдөр мэдээлсэн.
Тодруулбал, Мандал сумын Хоёрдугаар сургуулийн англи хэл, биеийн тамир, газар зүйн багш нар нийлж сурагчдыг хүчирхийлсэн байж болзошгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж буй юм.
Тэгвэл БШУЯ-наас дээрх хэрэгт холбогдоод байгаа багш нарыг ямар шалгуураар ажилд авсныг тогтоох, Сэлэнгэ аймгийн Боловсролын газрын үнэлгээг бууруулах, зохих албан тушаалтанд хариуцлага тооцох зэрэг асуудлыг судалж байгаа ажээ. Мөн хуулийн байгууллага тус хэргийг шалгаж гэм буруутай этгээдийг тогтоосны дараа тухайн иргэний багшлах эрхийг нь бүх насаар хасах зэрэг арга хэмжээг авах”-аар ажиллаж байгаа аж.