Өвчтний хагалгааны зардлаас завших гэж байсан гэж үзэн ХСҮТ-ийн эмч нарыг АТГ-аас шалгаж эхэлжээ

Өвчтний хагалгааны зардлаас завших гэж байсан гэж үзэн ХСҮТ-ийн эмч нарыг АТГ-аас шалгаж эхэлжээ

Ходоодны хавдар оноштойгоор Улаанбаатар хотод эмчлүүлэхээр ирсэн Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын иргэн Т.Батбаяр гуайн ар гэрийнхнээс Хавдар Судлалын Үндэсний төвийн/ХСҮТ/ эмч Э.Эрхэмбаяр хэт тулгуу хугацаатайгаар гурван сая төгрөг нэхэмжилсний улмаас эмчлүүлж чадалгүй нутаг буцсан талаар “Livetv” сайтын сэтгүүлчид сурвалжилсан.

Үүний дараа УИХ-ын гишүүн, ХСҮТ-ийн Ерөнхий захирал асан Ж.Чинбүрэн, Т.Батбаяр гуайтай холбогдож “Ходоод тайрах хагалгаанд оруулах боломжтой  гэсэн дүгнэлт гарсан тул яаралтай ирж шинжилгээнд хамрагдаж, хагалгаанд орно уу" гэсэн хариуг өгсөн. Улмаар Т.Батбаяр гуай нэгдүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн юм. Тухайн үед бид Т.Батбаяр гуайн охин Б.Бурмаатай нэвтрүүлэг цацагдсаны дараах болсон үйл явдлын талаар ярилцаж байв.

Тэгвэл Хавдар судлалын үндэсний төвийн нэр бүхий эмч нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж эхэлжээ. Мэс засалд орох шаардлагатай иргэдийн хагалгааны зардлын 25 хувийг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас төлж, үлдсэнийг нь эмчлүүлэгчээс гаргах журам буй ч иргэн Т.Батбаярын хагалгааны зардал гурван сая төгрөг бус 998,139 төгрөг болох байсан нь аудитын шалгалтаар тогтоогдсон тул тус эмч нарыг шалгаж эхэлжээ.