“Мөрдөн шалгах ажилд саад болохгүй байхыг” БШУЯ-аас хүсчээ

“Мөрдөн шалгах ажилд саад болохгүй байхыг” БШУЯ-аас хүсчээ

Нэгдүгээр сарын 25-ны шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБС-ийн гурван багш архидан согтуурч, улмаар төгсөх ангийн хоёр сурагчийг хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гараад байна.

Эх сурвалжуудаас энэ талаар бид тодруулахад “энэхүү асуудалд Боловсрол шинжлэх ухааны яам /БШУЯ/ зохих арга хэмжээг авахаар ажиллаж эхэлжээ. Тухайлбал, дээрх хэрэгт холбогдоод байгаа багш нарыг ямар шалгуураар ажилд авсныг тогтоох, Сэлэнгэ аймгийн Боловсролын газрын үнэлгээг бууруулах, зохих албан тушаалтанд хариуцлага тооцох зэрэг асуудлыг судалж байгаа ажээ. 

Мөн хуулийн байгууллага тус хэргийг шалгаж гэм буруутай этгээдийг тогтоосны дараа тухайн иргэний багшлах эрхийг нь бүх насаар хасах зэрэг арга хэмжээг авах”-аар ажиллаж байгаа аж. Харин хэрэг явдал юу болсон талаар БШУЯ-ны зохих албан тушаалтнууд Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Хэрэгт холбогдсон хүмүүсийг саатуулан шалгаж байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учир нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн шалгах ажилд тус яамыг саад учруулахгүй байхыг” хүссэн байна.