Хог асгахаар гарсан хөгшин зүрх нь хаагдаж, нас барсан байдалтай олджээ

Хог асгахаар гарсан хөгшин зүрх нь хаагдаж, нас барсан байдалтай олджээ

Өнгөрсөн нэгдүгээр сарын 3-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутагтбайрлах Ахмад настны үндэсний төвд амьдарч байсан 62 настай, иргэн Т осгож, амиа алдсан хэрэг гарсан байна.

Учир нь талийгаач тухайн өдрийнхөө 16:00 цагийн орчимд хог асгахаар гарч, хогийн цэгийн орчимд зүрх нь хаагдаж, нас барсан байдалтай олджээ.

Тодруулбал, түүнийг оройны хоолондоо ороогүй учраас 18:00 цагаас эхлэн хайж эхэлсэн байна. Ингээд тухайн өдөртөө олдоогүй, маргааш өглөө нь хогийн цэгийн хажуу талаас түүний цогцсыг олжээ. Иймд тус хэрэгтэй холбогдуулж, холбогдох төрийн байгууллагын шалгалт Ахмад настны үндэсний төвд явагдаж байгаа гэх мэдээлэл байна.




Өнөөдөр цэлмэг байна

11 цагийн өмнө

Өнөөдөр хулгана өдөр

12 цагийн өмнө