QR бүртгэл нь иргэдийн хувийн мэдээллийг авах бус зөвхөн байршлыг нь тодорхойлох зорилготой гэв

QR бүртгэл нь иргэдийн хувийн мэдээллийг авах бус зөвхөн байршлыг нь тодорхойлох зорилготой гэв

Халдвартай холбоотойгоор хүн бүр орсон газар, суусан нийтийн тээвэр, таксины үйлчилгээнд QR код уншуулах болсон. Тэгвэл Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос QR код уншуулах буюу E-barimt системд суурилсан бүртгэл нь хүний халдашгүй, чөлөөтэй байх, хувийн нууцаа хамгаалуулах эрх зөрчигдөх эрсдэлийг үүсгэсэн гэж үзэн, УОК-т шаардлага хүргүүлсэн юм.

Харин энэ талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (ХХМТГ)-ын Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Билэгдэмбэрэл “Халдвар олон нийтийн дунд голомтлон тархаад байгаа тохиолдолд тухайн иргэний хаагуур явсан, ямар байгууллагаар үйлчлүүлсэн, хавьталд орсон, эсэхийг тодорхойлох нь чухал. Тиймээс бид иргэдийн хамгийн их ашигладаг аппликэйшнд тулгуурлах, мөн хувь хүний мэдээллийг хамгийн багаар цуглуулж, тухайн иргэнд аль болох хурдан анхааруулга, зөвлөмж хүргэдэг байх хувилбарыг сонгохыг чиглэл болгон ажиллаж байна. QR кодыг үүсгэж байгаа сайт (qr.119.mn) нь Үндэсний дата төв дээр байрладаг ба “Айтүүлс” компанийн гаргасан “газрын зураг”-ийн системийг ашигладаг. Нөгөөтэйгүүр, “И баримт” аппликэйшнд нэвтэрч орохоос өмнө QR кодыг уншуулахаар программчилсан.

Өөрөөр хэлбэл, тухайн хүний регистр болон дансны дугаар, нууц код гэх мэтчилэн хувийн мэдээлэлтэй нь холболгүй, зөвхөн гар утасных нь ID, байршил тодорхойлсон QR кодыг бүртгэж байгаа. Энэ нь ямар нэг объект, байгууллагаар коронавирусийн халдвартай нь батлагдсан хүн үйлчлүүлсэн тохиолдолд тухайн байршилаар хэчнээн хүн, хэдий хугацаанд зорчсоныг тогтоох зорилготой. Товчхондоо халдвартай иргэний явсан маршрутыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, хэдэн хоногийн хугацаанд хавьтлуудыг нь тогтоодог төвөгтэй ажлыг хөнгөвчилөх боломжтой гэсэн үг.

Тиймээс тухайн иргэний хэн бэ гэдэг хувийн мэдээллийг авахгүй. Ямар нэг байршлаар зорчсон хүн халдвартай болох нь шинжилгээгээр батлагдсан бол түүгээр явсан иргэдийг тогтоож, шинжилгээ өгөөрэй гэдэг мэдэгдлийг тухайн гар утас буюу төхөөрөмжийн ID-д тулгуурлан и-баримт апликейшнээр хүргэж байгаа” гэж мэдээлжээ.




Өнөөдөр цэлмэг байна

11 цагийн өмнө

Өнөөдөр хулгана өдөр

12 цагийн өмнө