Нөхрөө хайчаар сүлбэж хүнд гэмтээжээ

Нөхрөө хайчаар сүлбэж хүнд гэмтээжээ

Өнгөрсөн долоо хоногт Увс аймгийн Сагил суманд нэгэн эмэгтэй нөхрийнхөө хоолонд зүү хольж өгч амь насанд халдахыг завдсан хэрэг гарсан. Тэгвэл Дорноговь аймгийн Өргөн сумд эхнэр нь нөхрөө хайчаар сүлбэсэн хэрэг мөн гарсан байна. 

Хэргийг тодруулбал, нөхөр нь архидан согтуурч гэр бүлийн орчиндоо агсам, согтуу тавьсан байна. Үүнээс үүдэн эхнэр нь нөхрийнхөө хэвлий болон мөр хэсэгт хайчаар сүлбэж хүнд гэмтээжээ. Нөхөр нь одоогоор ухаангүй байгаа бөгөөд сумын эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.