Орхон аймагт байшин шатаж, 60 настай эрэгтэй амиа алджээ

Орхон аймагт байшин шатаж, 60 настай эрэгтэй амиа алджээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 20:16 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 20:19 цагт очиход иргэн Г-ын 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 2 цаг 30 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Г /60 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлж өгчээ. Иргэд та бүхэн ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байна уу.




Өнөөдөр цэлмэг байна

11 цагийн өмнө

Өнөөдөр хулгана өдөр

12 цагийн өмнө