ЗУУН ямаанд ЖАРАН ухна буюу агентлагийн 1-3 ОРЛОГЧ ДАРГА нараа цөөл Л.Оюун-Эрдэнэ сайдаа

ЗУУН ямаанд ЖАРАН ухна буюу агентлагийн 1-3 ОРЛОГЧ ДАРГА нараа цөөл Л.Оюун-Эрдэнэ сайдаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “Next generation government” гэх урианаас Дараа үеийн залуусаас бүрдсэн танхим бүрдэх нь гэсэн хүлээлт байсан ч, 60 насны бослогыг алхсан нөгөө л Ц.Нямдорж түүний танхимд багтсан нь, дээрх хүлээлтийг үгүй болгосон. 

Харин дэд сайд хэмээх хэрэгцээгүй албан тушаалыг цөөлөх бодлогыг Л.Оюун-Эрдэнэ барьж байгаа гэх. Тус албан тушаал нь намдаа хандив өргөж, сонгуулиар зүтгэсэн хүмүүст өгдөг шагнал болоод удаж буй. Тус албан тушаалтны автомашин, жолооч, цалин, хангамжийн зардалд чамгүй их мөнгийг улсын төсвөөс гаргадаг. Тэгвэл үүнтэй нэгэн адил Засгийн газрын 20 гаруй агентлагууд тус бүрдээ 1-3 орлогч, дэд даргатай байна. Эдгээр орлогч, дэд дарга мөн л хэн нэгэн даргын тавиул, үр дүнгүй ажлын байрнууд гэдэгтэй зарим иргэд санал нийлнэ. Мөн эдгээр агентлагуудын зарим нь дэргэдээ “Даргын зөвлөлтэй” байгаа юм. 

-ХУУЛИАРАА БҮТЭЦ НЭЭЛТТЭЙ БАЙХ ЁСТОЙ Ч, ЗАРИМ АГЕНТЛАГИЙН МЭДЭЭЛЭЛ ТОДОРХОЙ БУС БАЙНА-

Тухайлбал, Ашигт малтмал, газрын тосны газар  хоёр орлогч даргатай, тэдний хэрэгжүүлэх ажил, үүрэг нь тодорхой бус байгаа юм. Учир нь тус газар нь Геологи, хайгуулын хэлтэс, Нүүрсний судалгааны хэлтэс зэрэг 11 хэлтэстэй, эдгээр хэлтсүүд нь тус газрын дарга Х.Хэрлэнгийн шууд удирдлагад байдаг байна. Мөн Шvvхийн Шинжилгээний Vндэсний Хvрээлэн тэргүүн дэд гэх нэг, дэд гэх хоёр захиралтай үйл ажиллагаагаа явуулж байна. 

Ингээд Монгол Улсын Засгийн газрын албан ёсны цахим хуудаст байрласан агентлагуудын бүтцийг хүргэж байна. Мөн зарим агентлагийн бүтэц тодорхойгүй байгаа юм. Харин “Мэдээллийн ил тод байдлын тухай” хуулийн 5.1.3 –д “Хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээлэл нээлттэй байх” гэж заасан байдгийг энд сануулъя. 

 ҮҮНД: 

  1. Архивын Ерөнхий газар НЭГ дэд даргатай
  2. Ашигт малтмал, газрын тосны газар ХОЁР орлогчтой
  3. Гаалийн Ерөнхий газар ХОЁР дэд даргатай
  4. Гадаадын иргэн, харьяатын газар НЭГ дэд даргатай
  5. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар НЭГ орлогчтой
  6. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар ТОДОРХОЙГҮЙ
  7. Жижиг, дунд үйлдвэрийн газар НЭГ орлогчтой
  8. Иргэний нисэхийн ерөнхий газар НЭГ дэд даргатай
  9. Мал эмнэлгийн ерөнхий газар НЭГ дэд даргатай
  10. Нийгмийн даатгалын ерөнхий газар ХОЁР дэд даргатай
  11. Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар ТОДОРХОЙГҮЙ
  12. Оюуны өмчийн газар орлогч дарга байхгүй
  13. Соёл урлагийн газар ТОДОРХОЙГҮЙ
  14. Татварын ерөнхий газар ТОДОРХОЙГҮЙ
  15. Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар ТОДОРХОЙГҮЙ
  16. Усны газар ТОДОРХОЙГҮЙ
  17. Үндэсний геологийн алба ТОДОРХОЙГҮЙ
  18. Цаг уур, орчны шинжилгээний газар НЭГ дэд дарга
  19. Шvvхийн Шинжилгээний Vндэсний Хvрээлэн ГУРАВ дэд захиралтай
  20. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар ТОДОРХОЙГҮЙ
  21. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар ТОДОРХОЙГҮЙ
  22. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар НЭГ дэд даргатай