Шүүхээс С.Эрдэнэд байгаа “АН-ын тамгыг хүчинтэй” үлдээж шийдвэрлэжээ

Шүүхээс С.Эрдэнэд байгаа “АН-ын тамгыг хүчинтэй” үлдээж шийдвэрлэжээ

Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-аас АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч гэх Ц.Тувааны хэрэглэж байсан 1117237845 дугаартай АН-ын тамгыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. 

Тэгвэл Ц.Туваан өөрийн хэрэглэж байсан АН-ын тамгыг хүчинтэй болгохоор Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан бололтой. Учир нь тус шүүхэд “УБЕГ-ыг хариуцагчаар татсан АН-ын нэхэмжлэлтэй” шүүх хурал болсон байна. Тэгвэл шүүхээс Ц.Тувааны үүсгэсэн тус маргааныг түдгэлзүүлсэн байна. Ингэснээр УБЕГ-т бүртгэлтэй байгаа АН-ын дарга С.Эрдэнийн одоо хэрэглэж байгаа  9020120477 дугаартай тамга хүчинтэй хэвээр үлдэж байгаа ажээ.