ВИДЕО: Ил задгай тээвэрлэж явсан “ямааны мах”-ыг хурааж, Цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ

ВИДЕО: Ил задгай тээвэрлэж явсан “ямааны мах”-ыг хурааж, Цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ

Энэ сарын 22-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 20-87 УНМ улсын дугаартай ачааны автомашинд “бог мал”-ын байж болзошгүй махыг ил задгай, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд тээвэрлэж явсан нь олны шүүмжлэлд өртсөн. 

Тэгвэл тус бүтээгдэхүүнд хууль хяналтын байгууллагаас шалгалт хийж, тухайн махыг хурааж, Чингэлтэй дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж эхэлжээ. 

Харин зарим иргэд тус махыг өвөлжилт хүндэрсэн баруун аймгуудын малын мах байж болзошгүй гэх хардлагыг илэрхийлж байсан юм. Тэгвэл бид энэ талаар эх сурвалжаас тодруулахад “Сэлэнгэ аймгийн иргэний “ямааны мах” байсан. Яг одоо тус махны гарал үүсэл болон юунд хэрэглэх гэж байсан зэргийг тогтоох төрийн байгууллагын шалгалт хийгдэж байгаа” гэсэн мэдээллийг өгсөн юм.