Б.Болор: Хоригдсон хугацаанд дэмжлэг туслалцаа үзүүлсэн хүмүүст талархал илэрхийлье

Б.Болор: Хоригдсон хугацаанд дэмжлэг туслалцаа үзүүлсэн хүмүүст талархал илэрхийлье

Сангийн сайд асан Б.Болорт анхан шатны шүүхээс оногдуулсан 3,6 жилийн хорих ялыг торгууль болгон өөрчилж, Давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэсэн.

Тэгвэл тэрээр “Үнэнд нэг алхам ойртлоо. Шүүхийн эцсийн шийдвэр гартал яллагдсан хилс хэргийн талаар ярихгүй байх нь зөв байх. Хоригдсон хугацаанд бүхий л талаар дэмжлэг туслалцаа үзүүлж байсан хайртай хань болон гэр бүл, хэзээ ч надаа итгэх найз нөхөд, Архангай аймгийн бүх сумдаас ирсэн сэтгэлийн дэм, хамтран нэгэн баг болж үр бүтээлтэй ажиллаж байсан Гадаад яам болон Сангийн яамны нөхөд, Монгол-Оросын хамтарсан сургуулийн багш болон шавь нар, АН-ын журмын нөхөд, Хэнтий аймгийн Биндэр, Өвөрхангай аймгийн Хужирт, Хархорин, Ховд аймгийн Булган, Увс аймгийн Бөхмөрөн, Баян-Өлгий аймаг, Өмнөговь аймгийн Ханбогд сумдын хэсэг иргэд, хорих 409 болон 461-р ангийн ажилтан албан хаагч нар болон бусад надад итгэж миний төлөө санаа зовж мөн дэмжиж байсан бүх хүмүүст талархалаа илэрхийлье” гэжээ.

Түүнийг холбогдуулж, шалгасан хэргийн тухай мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.