С.Ганбаатарт “Зүрхний шигдээс үүсэх эрсдэлтэй” гэж үзэн өлсгөлөнг албадан буулгасан уу

С.Ганбаатарт “Зүрхний шигдээс үүсэх эрсдэлтэй” гэж үзэн өлсгөлөнг албадан буулгасан уу

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюутолгой төслийн гэрээ”-г цуцлахыг шаардаж, сүүлийн 72 цаг орчмын хугацаанд Сүхбаатарын талбайд нойтон өлсгөлөн зарлаад буй. 

Тэгвэл өнгөрөгч шөнийн 04-05 цагийн орчимд С.Ганбаатарын өлсгөлөнг “түүний эрүүл мэндийн байдалд нь үндэслэн” албадан буулгасан гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл байна. Учир нь, түүнд “зүрхний шигдээс, аминд аюултай хэм алдагдал, тархины харвалт, захын судасны хүндрэлүүд гарах өндөр эрсдэлтэй, биеийн дулааны хэм, артерийн даралт буурсан тул өлсгөлөнг зогсоож, яаралтай эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх шаардлагатай” гэж эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтэд дурджээ.

Албан бичгийн эх сурвалж: facebook.com/ankhzul.ts

Албан бичгийн эх сурвалж: facebook.com/ankhzul.ts