АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээс Ц.Тувааныг хассан гэж УДШ-ээс мэдэгджээ

АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээс Ц.Тувааныг хассан гэж УДШ-ээс мэдэгджээ

С.Эрдэнийн хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Ц.Тувааны хэрэглэж байсан 1117237845 дугаартай АН-ын тамгыг Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-аас хүчингүй болгож, улмаар АН-ын 9020120477 дугаартай шинэ тамгыг Улсын бүртгэлд шинээр бүртгэгдсэн байдаг.   

Харин Ц.Туваан нарын боловсруулсан АН-ын дүрмийн өөрчлөлтийг Улсын Дээд шүүх  /УДШ/ хүлээж авахаас татгалзсан байдаг. 

Тэгвэл УДШ-ийн Тамгын газраас АН-д хандаж “Ц.Тувааныг тус намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хассан” гэж мэдэгджээ. Тодруулбал, тус албан бичигт “Улсын дээд шүүх 2021 оны нэгдүгээр сарын 14 ны өдөр хэлэлцээд цахим бүртгэл /www.supremecourt.mn/-д “Намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан” гэж тэмдэглэл хийгдсэн байсныг хасаж шийдвэрлэсэн байна” гэжээ. Иймд тэрээр намын даргын үүрэг гүйцэтгэгч гэж АН-ыг төлөөлөх боломжгүй болж байна.  

Улсын дээд шүүхийн албан тоот