Бага насны охиныг хүчиндэж жирэмсэн болгосон хэргийг шалгаж байна

Бага насны охиныг хүчиндэж жирэмсэн болгосон хэргийг шалгаж байна

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын цагдаагийн хэлтэст "Манай охиныг хүчиндэж жирэмслүүлсэн байна" гэх дуудлага, мэдээлэл иржээ. Энэ дагуу цагдаагийн алба хаагчид тус хэргийг шалгахад тус сумын харъяат 22 настай эрэгтэй, 15 настай охиныг өнгөрсөн наймдугаар сард хүчирхийлж улмаар жирэмсэн болгосон нь тогтоогдсон байна. 

 Хэргийг Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.