С.Ганбаатар: Халдвар илэрсэн гэж иргэдийг тарааж байгаа ч, миний өлсгөлөн зогсохгүй

С.Ганбаатар: Халдвар илэрсэн гэж иргэдийг тарааж байгаа ч, миний өлсгөлөн зогсохгүй

Оюутолгойн гэрээг цуцлахыг шаардаж, Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эсэргүүцлийн арга хэмжээнд коронавирусийн халдвартай иргэний нэгдүгээр хавьтагч оролцсон байгаа юм. 

Иймд жагсаалд тус цуглаанд оролцсон иргэдийн хувийн мэдээллийг цуглуулж, шинжилгээнд хамруулж, гэрийн тусгаарлалтад оруулж эхэлсэн байгаа юм. 

Харин энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар “коронавирусийн халдвар илэрсэн нэрийдлээр дэмжигч иргэдийг айлган тарааж байна. Тэгсэн ч миний өлсгөлөн монголчуудынхаа төлөө үргэлжлэх болно” гэж мэдэгджээ. 

С.Ганбаатарын өлсгөлөнгийн үеэр 2021.01.25