“Худалдаа хөгжлийн банк”-ны хамгаалагчийн хийн буу хулгайд алдагджээ

“Худалдаа хөгжлийн банк”-ны хамгаалагчийн хийн буу хулгайд алдагджээ

Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны “Авто оношилгооны төв”-д байрлах “Худалдаа хөгжлийн банк”-ны хамгаалагч ажилдаа ашигладаг хийн буугаа хулгайд алдсан хэрэг гарсан талаар “Өнөөдөр” сонин мэдээлжээ. Тодруулбал, банкны тус салбарт хамгаалагчаар ажилладаг иргэн Ю “ИЖ-798” загварын TBO-3044 гол төмөртэй албаны хийн буу нь хулгайд алдагдсан талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна.

Одоогоор цагдаагийн алба хаагчид хяналтын камерын бичлэгийг шалгаж, хулгайчийг илрүүлэхээр ажиллаж байна.